Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол цэргүүд Ялалтын баярын жагсаалд оролцохоор Москва хотод очжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол цэргүүд зургадугаар сарын 24-ны өдөр болох Ялалтын баярын парадад оролцохоор Москва хотноо очжээ.

Москва хотын Улаан талбайд уламжлалт ёсоор тавдугаар сарын 09-нд зохиогддог Ялалтын баярын жагсаалыг  коронавирус цар тахал гарсантай холбоотойгоор хойшлуулаад байсан.

Харин уг баярын жагсаалыг зургадугаар сарын 24-ны өдөр зохион байгуулахтай холбоотойгоор тус жагсаалд оролцохоор Монгол Улсын Зэвсэгт хүчний 75 цэрэг ОХУ-ын нийслэлд очоод байна.

Ялалтын баярын жагсаалд оролцох ажилтнууд хэдийнээ бэлтгэл ажлаа хангасан бөгөөд зохих ёсны эмнэлгийн үзлэгт хамрагдсан гэнэ. Цэргийн албан хаагчид одоо хамтарсан сургуулилт, бэлтгэл хийх ажилдаа орсон байна. Энэхүү жагсаалд Монголын 75 цэрэг, дайчид нэг багана хэлбэрээр оролцох аж. 

Н.Золзаяа

 

Төрийн албан хаагчид орон сууцанд орох батламжаа гардан авлаа
Төрийн албан хаагчид орон сууцанд орох батламжаа гардан авлаа
 
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.