Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аутизмыг таниулах “Хандлагаа өөрчилье, эергээр хүлээж авъя” аяны өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 02-ны өдрийг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон зарлаж, тус сарыг Аутизмыг таниулах сар хэмээн НҮБ-ын гишүүн орнууд 2008 оноос тэмдэглэж ирсэн. Тус өдрийг тохиолдуулан Аутизмын хүрээний эмгэгийг нийгэмд таниулах, эерэг зөв ойлголтыг өгөх зорилгоор “Хандлагаа өөрчилье, эергээр хүлээж авъя” аяны өдөрлөг боллоо. Өдөрлөгийг Аутизмд хийсэн аялал НҮТББ санаачлан, АХЭ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

Арга хэмжээг нээж ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ялангуяа оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхээр ЖАЙКА-тай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь аутизмтай хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэхэд чухал ач холбогдолтой” хэмээсэн юм.

Өдөрлөгийн үеэр ХБХХЕГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, СЗСҮТ-ийн Протез, ортопедийн үйлдвэрийн албан хаагчид байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан ба мөн “Аутизмын элч, төлөөлөгч”-ийг томилон, урлагийн тоглолт, АХЭ-тэй эмгэгтэй 50-60 хүүхдийг “Зан үйлийн шинжилгээ” үнэлгээ, “Амны хөндий, эрүүл ахуй, шүд”-ний үзлэгт үнэ төлбөргүй хамруулах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа.

Д.Тогтохсүрэн: АТГ-аас намайг шалгасан зүйл байхгүй
Д.Тогтохсүрэн: АТГ-аас намайг шалгасан зүйл байхгүй
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц