Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Оюунболдын аварга цолыг хурааж, барилдах эрхийг 2 жил хасах шийдвэр гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хурлын шийдвэрийг танилцууллаа. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал:

“Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой эм бэлдмэл хэрэглэсэн болох нь БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр нотлогдож байна гэж шүүхээс үзлээ. Иймээс хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйдэж тооцох, түүний барилдах эрхийг 2 жилээр хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол чимгийг ахиулах, аварга цолыг хураах саналыг МУ-ын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж шүүхээс дүгнэсэн.” гэлээ.

Хэрэв шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, шүүхийн шийдвэр албажиж гарснаас хойш 14 хоногийн хугацаанд гомдол гаргах эрх нээлттэй байгаа аж

БНХАУ-ын Вэй галт уул дахин дэлбэрч болзошгүй
БНХАУ-ын Вэй галт уул дахин дэлбэрч болзошгүй
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна