Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын Вэй галт уул дахин дэлбэрч болзошгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 37 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Судлаачид Хятадын зүүн хойд хэсэгт байрлах, 500,000 жилийн өмнө дэлбэрсэн Вэй галт уулын дор 2 том магмын танхим олж нээснээ зарлажээ.
  • Гэвч газар хөдлөлтийн удирдлагын газраас сандрахад арай эрт байгаа бөгөөд илүү урт хугацааны газар хөдлөлтийн дата шаардлагатай байгааг хэлжээ.

Хятадын зүүн хойд хэсэгт байдаг галт уулын доор асар их магма хуримтлагдаж, дэлбэрэхээр дахин идэвхжиж байж болзошгүй гэж геофизикчдийн баг үзжээ. Тодруулбал, судлаачид Орос, Хойд Солонгостой хил залгаа Хэйлунцзян дахь Вудалианчи галт уулын талбайд Вэй уулын дор хоёр том магмын танхим нээсэн байна. 

Тэдний загварчлалаар магмын танхимууд нь 100 метр өндөр (328 фут), 5 км (3.1 миль) өргөнтэй аж.

Одоогоор судлаачид Чангбай галт уул дээр илүү анхаарлаа хандуулж байгаа бөгөөд тус уул 946AD хүчтэй дэлбэрч байсан нь Японоос Гренланд хүртэл тархаж, хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийн нэг болжээ.

Харин геологийн сэтгүүлийн нийтлэлээс үзэхэд Чанбай, Вэй галт уулын талбайнууд нь хоорондоо "тодорхой хэмжээгээр" холбоотой байдаг аж.

Дэвсгэр мэдээлэл: Сүүлд 500,000 жилийн өмнө дэлбэрч, устаж үгүй болсон гэж тооцогдсон Вэй уул ийнхүү дахин идэвхжих магадлалтай нь гэнэтийн мэдээ болоод байна.

Эх сурвалж: SCMP

19 настай эмэгтэй 2 настай дүүгээ санамсаргүй дайрч, амь насыг нь хохироожээ
19 настай эмэгтэй 2 настай дүүгээ санамсаргүй дайрч, амь насыг нь хохироожээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга