Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд сонгуулийн штабт ажиллаж байсан эмэгтэй зам тээврийн осол гаргаж, хоёр настай хүүхдийн амийг хохироосон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Хэрэг гаргасан эмэгтэй 19 настай бөгөөд МАН-ын сонгуулийн штабт ажиллаж байсан аж. Сумын цагдаагийн байгууллага хэргийн талаар тодруулахаар ажиллаж байна.
Бүсгүй үдийн цайгаа уухаар гэр рүү гээ явахдаа хамт ажилладаг хүнийхээ машиныг гуйсан байна. Ингээд гэртээ цайгаа уух зуурт штабаас нь яаралтай ир гэж дуудсан бөгөөд яараад гарахдаа ийнхүү ахынхаа хоёр настай хүүхдийг дайрч амь насыг нь хохироожээ.