Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжинд коронавирусний шинэ дэгдэлт хурдацтай тархаж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 46 секунд

Бээжингийн “Шиньфади” хэмээх хүнсний томоохон захаас коронавирусний шинэ халдварын 106 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Энэ нь өмнөхөөсөө бага өссөн боловч Бээжинд халдвар илрэлгүй бараг хоёр сар өнгөрсний дараа ийнхүү дахин сэргэж байгаа аж.

Иймд Бээжин хотын захиргаа даваа гаригт бүх сургууль, нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоож, хөл хорио тогтоон, хотын орох-гарах хөдөлгөөнийг бүрэн тусгаарлажээ. 

Хятад эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү шинэ дэгдэлт нь Европоос ирсэн хүмүүс болон хүнсний бараа бүтээгдэхүүнээр дамжсан байж болзошгүй гэнэ. Бээжингийн Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн судлаачид энэ удаагийн дэгдэлт Европоос гаралтай гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Хятадын эрдэмтэд энэ удаад вирус маш эрчимтэй тархаж буй талаар мэдэгдсэн байна.

Ухань хотод вирус хүйтний улиралд тархалт өндөртэй байсан бол Бээжингийнх халууны улиралд илүү хурдацтай тархаж байгаа аж. Гэвч мэргэжилтнүүд эртнээс дэгдэлтийг зогсоож, хяналтад авах бүрэн боломжтой гэж мэдэгджээ.
Хятадын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн тархвар судлаач Ву Цуньи “Бээжин цаг тухайд нь яаралтай арга хэмжээ авсан. Халдвар авсан хүмүүст хоёр хоногийн дараа шинж тэмдгүүд илэрч болно. Хэрэв тохиолдлын тоо мэдэгдэхүйц нэмэгдэхгүй бол тахал тогтворжсон гэж үзэх боломжтой” гэж хэлсэн байна.

Хятадын Эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Гао Шяожунь "Даваа гаригийн өглөөний 6 цагийн байдлаар Бээжинд нуклейн хүчлийн шинжилгээ хийх 193 хэсэг байгуулсан. Бээжингийн Фэнтай дүүргийн “Шиньфади” жимс, хүнсний ногоо, махны бөөний захтай холбоотой 8950 хүнээс шинжилгээ авснаас 6075 сорьцыг шинжлэхэд бүгд сөрөг гарсан. Бээжинд бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын дийлэнх нь Шиньфади захтай холбоотой байсан” гэж хэлжээ. 

Нуклейн хүчлийн шинжилгээ нь вирусын генетик кодыг илрүүлэх замаар ажилладаг бөгөөд халдварыг эрт үе шатанд илрүүлэх нь бие махбодийн дархлааны хариу урвалыг шалгадаг тестээс илүү үр дүнтэй байдаг ажээ.
Эрх баригчид мөн зах зээл хаагдахаас 14 хоногийн өмнө очсон 30,000 орчим хүнээс дээж авч цуглуулсан байна. Өнөөг хүртэл явуулсан 12,000 шинжилгээ бүгд сөрөг үр дүнг үзүүлсэн байна. 

Б.Жаргалмаа

Дорнод аймгаас олдсон байлдааны сум хэрэгслийг аюулгүй болголоо
Дорнод аймгаас олдсон байлдааны сум хэрэгслийг аюулгүй болголоо
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.