Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Наранбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шүүхийн шийдвэр гарлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

“Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатарын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг /ЗХШХШТх-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн/ бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Л.Наранбаатар нь Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан юм.

  • Л.Наранбаатараас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2020.06.02-нд шүүх хүлээж авсан.
  • 2020.06.03-нд шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан.
  • 2020.06.04-нд хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 2020.06.08-нд хариу тайлбар ирүүлсэн.
  • 2020.06.08-ны өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг хийж шүүх хуралдааныг 2020.06.12 өдөр хийхээр товлосон.
  • 2020.06.12-нд товлосон уг шүүх хуралдаан дээр Ш.Ганболдын гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэлэлцээд, хүлээн авч, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр хойшлуулсан.
  •  2020.06.16-ны өдрийн шүүх хуралдаанаар “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатарын гаргасан “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эх сурвалж: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

Д.Сүхбат: Коронавирус модны цагаан хөвөнгөөр дамжих боломж байхгүй
Д.Сүхбат: Коронавирус модны цагаан хөвөнгөөр дамжих боломж байхгүй
 
О.Батбаяр:  Гадуур байгаа вирусийн 50 хувь нь ханиад, томуу болвол  нөхцөл байдал улам хүндэрнэ
О.Батбаяр: Гадуур байгаа вирусийн 50 хувь нь ханиад, томуу болвол нөхцөл байдал улам хүндэрнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.