Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сүхбат: Коронавирус модны цагаан хөвөнгөөр дамжих боломж байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Ойрын хэдэн өдөр улиасны унгирал  хотын гудамж талбайд унаж салхинд туугдан иргэдийн ам хамар луу орох, идэж буй зүйл дээр нь унах, бие эрвэгнүүлэх, загатнуулах зэргээр хүмүүсийг бухимдуулж буй.  Үүнийг зарим эмч, судлаач нар харшил үүсгэдэггүй гэдэг. Тэгвэл энэ талаар Хотын ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат дараах зүйлийг ярьлаа. 

“ Жил бүрийн зургаан сарын дундуур хийсэж иргэдийг бухимдуулдаг тус цагаан хөвөн нь  улиас модноос гардаг бөгөөд нэг ёсондоо улиас мод тоосоо хүртээж байгаа явдал юм. Унгирал 14 хоног үргэлжлээд дуусна.  Модны цагаан хөвөн ямар нэгэн харшил үүсгэх магадлал маш бага. Харшил үүсгэдэггүй. Харин шарилж, ургамлаас л харшил үүсдэг.

Мөн модны цагаан хөвөнгөөр дамжаад коронавирус халдварлах боломж байхгүй. Эрүүл мэндийн яам болон манай ажлын хэсгээс тийм судалгаа, баримт гаргаагүй. 
Харин одоогоор Захирагчийн ажлын  албанаас модны цагаан хөвөнг унагааж,  
албан байгууллагуудад унгирал багасгахад анхаарч, тодорхой ажил хийхийг шаардсан албан бичиг хүргүүлэн,  чиглэл өгч ажиллаж байна” гэв. 

Ташрамд Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд  14 мянга гаруй улиас мод байдаг ба тэдгээрийн 50 хувь нь эм улиас. Модны цагаан хөвөн буюу унгарил зөвхөн эм улиаснаас гардаг.

Улиас модыг зөв арчилж ургуулж чадвал орчны дуу чимээ багасгах, хөрс, агаар цэвэршүүлэх гээд ашигтай. Уг мод нь эр, эм цэцэгтэй бөгөөд эр цэцэг нь тавдугаар сарын эхээр дэлгэр ч, тоосоо гүвдэг. Үүнээс сар гаран хугацааны дараа эр цэцгийн тоос хүртсэн эм цэцгүүд задарч бидний нэрлэж заншсан модны цагаан хөвөн буюу улиасны улингар задран гардаг байна.

Видео: Хорих ангиас илгээсэн Н.Номтойбаярын ил захидлын үргэлжлэл
Видео: Хорих ангиас илгээсэн Н.Номтойбаярын ил захидлын үргэлжлэл
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.