Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгос “цэрэггүй” бүсэд цэргээ нэвтрүүлэхээр зэхэж буйгаа анхаарууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 33 секунд

Түлхүүр Мэдээлэл:

  • Хойд Солонгосын удирдагчийн дүү Өмнөд Солонгосын эх баригчтай харилцаагаа таслах цаг нь болсон гэж үзэж байна.
  • Солонгосын дайны  дараа 1953 онд хоёр улсын гал зогсоох хэлэлцээрийн дагуу байгуулсан Панмүжомын “цэрэггүй” бүсэд Хойд Солонгос цэргээ нэвтрүүлэхээр зэхээд байна.
  • Даваа гарагт Ерөнхийлөгч Мун Жэ Ин хойд хөршид хандан дахин яриа хэлэлцээр хийх хэрэгтэйг хэлж байдлыг улам хурцатгахгүй байхыг хүслээ.

Хойд Солонгосын дүрвэгчдийн уршгаар хоёр улсын харилцаа хурцадмал байдалтай байгаа талаар “BBC” мэдээллээ. Өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосын удирдагчийн  дүү  Ким Ён Жон Өмнөд Солонгост  үйл ажиллагаа зогсоохгүй бол хоёр Солонгосын энхийн бүс болсон цэрэггүй бүс рүү дайралт хийхээ мэдэгджээ. Үүний дараа Өмнөд Солонгосын эх баригчтай харилцаагаа таслах цаг нь болсон гэж үзэж буйгаа хэлсэн байна.

Зургийн эх сурвалж: BBC

Тус улсын энэ шийдвэр нь эх орноосоо “урван тэрслэгчдэд” авч буй хариу арга хэмжээний нэг  хэсэг хэмээсэн байна. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд цэргийн сонор сэрэмжийг дээшлүүлж урьд хилийн зурвасын хүчээ бэхжүүлж бэлэн байдалд байгаа талаараа мэдээлжээ.

1950-иад оны Солонгосын дайнаас хойш хоёр улс цэрэггүй хил хязгаар тогтоосон байсан бүсдээ цэргийн хүчээ шилжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байгаа талаараа мягмар гарагт мэдээлсэн байна. Мэдэгдлийнхээ төгсгөлд Ким Ён Жон “Хогийг зориулалтын саванд хийх хэрэгтэй” гэлээ.

Ерөнхий штабын зүгээс “Засгийн газраас гаргасан ямар ч үүргийг хурдан, чанартай  хэрэгжүүлэхэд бэлэн байна” хэмээжээ.

Дэвсгэр мэдээлэл:

Яагаад хурцадмал байдал үүссэн бэ?

Дүрвэгчдээр ахлуулсан бүлэг Пёнъяны эсрэг агаарын бөмбөлөгт ухуулага хуудас зүүн хил давуулан хөөргөж түүгээр ч зогсохгүй хоол хүнс, нэг долларын үнэт цаас, радио, зөөврийн холбогч болон Өмнөд Солонгосын олон ангит кино, мэдээ зэргийг тараасан байна. Энэ хэргээс болж өнгөрсөн долоо хоногт хоёр улсын удирдагчд хоорондын харилцаагаа таслахад хүрчээ.

 Даваа гарагт Ерөнхийлөгч Мун Жэ Ин хойд хөршдөө хандан дахин яриа хэлэлцээр хийх хэрэгтэй хэлж байдлыг улам хуртацтгахгүй байхыг хүслээ.

Хориотой бүс гэж юу бэ?

Солонгосын дайны  дараа 1953 онд хоёр улсын гал зогсоох хэлэлцээрээр Панмүжомын цэрэггүй бүсийг байгуулсан бөгөөд хоёр улсын цэрэг орохыг хориглосон газар байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Өмнөд Солонгосын засгийн газраас хилээ бэхжүүлж, энх тайваны бүс болгохоор зорьжээ. Хилийн цэргийн хурдацмал асуудлыг шийдвэрлэхийн тулд 2018 оны есдүгээр сард Пхеньянд болох дээд хэмжээний уулзалтын үеэр  хоорондоо тохиролцжээ.       

Энэ  бүс хэдийгээр цэрэггүй бүс гэх нэртэй боловч хилийн зурвасын хоёр талаар маш нягт цэргийн хамгаалалттай байдаг тул дэлхийн хамгийн цэрэгжсэн бүсэд тооцогддог байна.

Эх сурвалж: BBC

Б.Болормаа

Трамп цэргийн хүч ашиглах үзлээ зөвшөөрүүлэхийн тулд “Боочлол бол муу зүйл” гэж иш татжээ
Трамп цэргийн хүч ашиглах үзлээ зөвшөөрүүлэхийн тулд “Боочлол бол муу зүйл” гэж иш татжээ
 
“Мал төхөөрөх үйлдвэрт нянгийн бохирдлын хяналтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх” сургалт боллоо
“Мал төхөөрөх үйлдвэрт нянгийн бохирдлын хяналтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх” сургалт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.