Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэй нэр дэвшигчид шударга өрсөлдөхийг уриаллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Ардчилсан намын эмэгтэйчүүдийн дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хэвлэлийн хурал хийж байна. 

Ардчилсан намын эмэгтэйчүүдийн дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос "Эрхэм саналынхаа нэгийг эмэгтэйчүүддээ" уриалгыг дэвшүүлж буй юм. Уг уриалга дор Ардчилсан нам, Зөв хүн электорат эвсэл, Та бидний эвсэл, Монголын ногоон нам, Их эв нам, Шинэ нам, Монгол ардын намын гишүүд нэгдэж шударгаар өрсөлдөхийг уриаллаа.  

УИХ-ын 2020 оны сонгуульд 26 дугаар тойрог буюу Баянгол дүүргээс нэр дэвшигч С.Одонтуяа: Энэ удаагийн сонгуульд олон намаас болон бие даан эмэгтэйчүүд нэр дэвшиж байна. Сонгуулийн сурталчилгааны үед эмэгтэйчүүд рүү чиглэсэн харлуулсан үйлдлүүд ажиглагдаж байна. Энэ нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоогоор шийдэгдэх асуудал зөндөө бий. Тийм учраас эмэгтэйчүүдээ дэмжээрэй хэмээн нийт ард иргэддээ уриалж байна. Бид энэ нийгмийг энэрэнгүй болгохын төлөө хичээн ажиллана. 

 Мөн тус хөдөлгөөнд нэгдсэн бусад намын эмэгтэй гишүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ. 

Монгол орны 137 сумын нутагт тарваган тахлын байгалийн голомт оршдог
Монгол орны 137 сумын нутагт тарваган тахлын байгалийн голомт оршдог
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга