Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинжилгээгээр шимэгч хорхой илэрсэн “Сайра“ нэрийн нөөшилсөн загасыг устгалд оруулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Өрнөх гариг ХХК-ийн ОХУ-аас импортолсон 2020 оны 02 дугаар сарын 10, 18-ний өдөр үйлдвэрлэсэн 308 13 4 P цувралын дугаарт Сайра нэрийн нөөшилсөн загаснаас дээж авчээ. 

Улмаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна. Иймд

нийт 985 ширхэг 2 сая 560 мянган төгрөгийн Сайра нөөшилсөн загасыг улсын байцаагчийн 02-03-239/55 дугаартай актаар хураан авч Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, устгуулжээ. 

Эх сурвалж: НМХГ

ЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс эхлэн хэвлэн авах боломжтой
ЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс эхлэн хэвлэн авах боломжтой
 
Харамсалтайгаар амиа алдсан 16 настай Ч.Шинэсаран охины нэрээр нэрлэсэн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо
Харамсалтайгаар амиа алдсан 16 настай Ч.Шинэсаран охины нэрээр нэрлэсэн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.