Энэтхэг улсын Дели хотноо зохион байгуулагдаж байгаа сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 45-48 килограммын жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэг мөнгөн медалийн төлөө Марокко улсын тамирчин Моуттаки Ясминтай тулалдаж 5:0 харьцаатайгаар ялалт байгуулж, мөнгөн медалийн болзол хангасан.
Тэгвэл тэрбээр маргааш 20:00 цагаас Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө тулалдах юм. Тэмцээнийг "Premier Sports" телевиз шууд дамжуулах бөгөөд та бүхэн монгол тамирчнаа дэмжээрэй.