“Парис-2024”-т оролцох тамирчдыг тодруулна

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 24 секунд

Хүн төрөлхтний баяр цэнгэл гэгддэг олимпын наадам гурван сарын дараа хөшгөө нээнэ. Франц улсын Парис хотноо болох "ПАРИС-2024" олимпын наадамд Монгол Улсаас эх орноо төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн энэ амралтын өдрүүдэд 16:00 цагаас Их тамир Олимп цогцолборт болно.

33 дахь олимпын хамгийн сүүлийн эрхийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд өрсөлдөнө. Сорил тэмцээнд эрэгтэй 3, эмэгтэй 2 жинд тамирчдыг тодруулна. Бусад жинд буюу эрэгтэйчүүдийн 50 кг-д Ган-Эрдэнэ, 80 кг-д Далай, -92 кг-д Отгонболд, +92 кг-д Бекнур нар Монгол улсыг төлөөлж олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөнө. Мөн эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар Тайландыг зорино. Тус улсын Бангкок хотноо ирэх сарын 21-ээс зургадугаар сарын 3-ны өдрүүдэд зохиогдох "ПАРИС-2024" олимпын наадмын эрх олгох тэмцээн болох юм.

ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНИЙ СОРИЛГОД ОРОЛЦОХ ТАМИРЧИД

  • Эмэгтэй 54 кг : Л.Алтанцэцэг /ДАШТ-ий мөнгөн медальт/
  • Э.Мичидмаа /Дэлхийн цомын аварга, 2024 оны УАШТ-д мөнгөн медаль хүртсэн/
  • М.Энхжаргал /ДАШТ-ий хүрэл, 2024 оны УАШТ-д алтан медаль хүртсэн/

Өнөөдөр /2024.04.06/ Л.Алтанцэцэг, Э.Мичидмаа нар өрсөлдөж, ялсан тамирчин маргааш улсын аварга М.Энхжаргалтай тоглоно.

  • Эмэгтэй 57 кг: Т.Болортуул /Монголын эмэгтэй боксчдоос хамгийн анхны Азийн аварга, 2024 оны улсын аварга/
  • Т.Номин-Эрдэнэ /2022 оны ААШТ-ий мөнгөн медальт, 2024 оны УАШТ-ий мөнгөн медальт/
  • Эрэгтэй 57 кг: Г.Лундаа
  • Х.Энх-Амар /Азийн аварга, Армийн дэлхийн аваргын мөнгөн медальт/
  • 63.5 кг: Э.Цэндбаатар /ДАШТ-ий хүрэл, 2019, 2021 оны Азийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга/
  • Б.Буяндалай /Ази тивийн мөнгөн медальт/
  • О.Тулга /Дэлхийн цомын хүрэл медальт/
  • Т.Энхтөр /Дэлхийн цомын хүрэл медальт, 2024 оны улсын аварга/
  • Эрэгтэй 71 кг: О.Бямба-Эрдэнэ /ААШТ-ий хүрэл медальт/
  • Б.Мишээлт /ДАШТ-ий хүрэл медальт/

Баянхонгорт гурван ихэр мэндэлжээ
Баянхонгорт гурван ихэр мэндэлжээ
 
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!