Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах” төслийн НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах лабораторийг Монголын Уран Зургийн галерейн дэргэд амжилттай байгуулж өнгөрөгч оны аравдугаар сард нээлтээ хийсэн билээ.

Тус лабораторийг олон улсад мэргэшсэн мэргэжилтнvvдийн зөвлөмж, стандартын дагуу орчин vеийн дэвшилтэт технологиор иж бүрэн тохижуулж ХБНГУ-ын мэргэжилтэн олон улсын хөтөлбөрөөр 3 шатлалт сургалтыг зохион байгуулж европын арга барил, техникийг Монголын сэргээн засварлагчдад эзэмшvvлж бэлтгэсэн юм.

Энэхүү лабораторийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах ажлын хүрээнд 2023 оны гуравдугаар сарын 24-ны өдөр “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-г зохион байгуулж байна. Үзэгч та бүхэн уг нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирж Монголын анхны уран зураг сэргээн засварлах лабораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, галд гэмтсэн урлагийн бүтээлийн сэргээн засварлалтын үйл явцтай танилцахыг урьж байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яам нь 13 сарын хугацаанд хэрэгжсэн энэхүү төсөлд зориулан 100.000 еврогийн буцалтгүй тусламж үзүүлсэн бол “М Си Эс” групп, Монголын Урлагийн зөвлөл Өв Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан 88 сая төгрөгийн сэргээн засварлах лабораторийн засварын ажлыг ивээн тэтгэж гүйцэтгэсэн юм.

Төсөл хэрэгжих хугацаанд олон улсын хөтөлбөрөөр бэлтгэгдсэн сэргээн засварлагч нар галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй урлагийн бүтээлvvдийг сэргээн засварлаж олон улсын vзэсгэлэнд амжилттай оролцсон бөгөөд галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах зорилгоор байгуулагдсаг уг лаборатори нь цаашид үндэсний хэмжээнд үйл ажиллагаа өргөн цар хүрээтэй ажиллах бөгөөд хувь цуглуулагч болон хувийн галерейдйн бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд сэргээн засварлах боломж нээгдэх юм.

УИХ: Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжийг өнөөдөр хэлэлцэнэ
УИХ: Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжийг өнөөдөр хэлэлцэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.