Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Ариунтунгалаг: Өдөрт 3-4 удаа хаалга нүдэх нь хэцүү байсан тул шуудангийн хайрцаг хийсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил эхлээд 10 гаруй хонож байна. Энэ хугацаанд сурталчилгааны ажилчид тараах материалыг айл өрх бүрт эзнийх нь гарт дамжуулан өгөхөөр хаалга тогшиж байгаа нь нийгэмд багагүй маргаан үүсгээд байгаа билээ. Нэг талаас айл бүрийн хаалгыг айдастайгаар тогшиж, тараах материалаа өгч буй сурталчилгааны ажилчдыг буруутгах аргагүй. Гэвч нөгөө талдаа бага насны хүүхэдтэй айл өрхийн хаалгыг онгойлгох хүртэл тасралтгүй тогшиж байгаа нь тэдний амгалан тайван байдалд ч сөргөөр нөлөөлж байгаатай маргах аргагүй.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн 5-р хорооны иргэн Т.Ариунтунгалаг болон түүний гэр бүл хашааныхаа гадаа шуудангийн хайрцаг байрлуулсан нь хэн хэнд нь хүндрэл учруулахааргүй хялбар шийдэл болсон байна.

-Анх шуудангийн хайрцаг хийх санаа яагаад төрсөн бэ?

-Сонгуулийн сурталчилгаа тарааж хаалгыг маань өдөрт 3-4 удаа нүдэх нь үнэхээр хэцүү байсан. Том хүмүүс бид нар өөрсдөө гэртээ байгаа үед бол яахав. Харин гадуур ажилтай, гэрт зөвхөн хүүхдүүд байх үед таньж мэдэхгүй хүмүүс хаалга нүдэхээр тайлах хэцүү, болих хэцүү гээд хүндрэлтэй байсан. Тэгээд л яагаад үүдэндээ шуудангийн хайрцаг хийж болохгүй гэж бодоод л ханьдаа хэлээд хийсэн дээ.

 -Сонгуулийн сурталчилгаа тараагчдаас айл өрхүүд төвөгшөөх хандлагатай байдаг. Үүнийг юу гэж боддог вэ?

-Их хэцүү. Ер нь хүн бүр л төвөгшөөж байдаг. Би бол айлын хаалга нүдэж сонгуулийн сурталчилгаа тараах буруу гэж боддог. Хүүхдүүд маань “Танихгүй хүн хаалга нүдэхэд онгойлгож болохгүй байдаг, гэтэл сурталчилгааны хүмүүс гэрт хүн байгааг мэдээд гарч иртэл хаалга нүдээд байх юм” гэж хэлдэг. Тэгэхээр биднийг байхгүй үед хүүхдүүдэд маань их хэцүү.

-Шуудангийн хайрцаг хийснээс хойш ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ? Бусад хүмүүс хэрхэн хүлээж авч байна?

-Шуудангийн хайрцаг хийснээс хойш манай хаалгыг дахиж тогшихоо больсон. Шуудангийн хайрцагт хийгээд л яваад өгдөг болсон байна лээ. Хүмүүс ч зөв санаа гэж байгаа.

-Ер нь нэр дэвшигчдийн тарааж буй материалтай иргэд хэр танилцдаг бол? Жишээ нь, танай гэр бүлийн зүгээс ач холбогдол өгч уншдаг уу?

-Тэр болгон сайн уншдаггүй ээ. Гол харах юм нь өмнө нь юу хийсэн, одоо ирэх 4 жилд юу хийхээр зорьж байгааг нь л хардаг даа.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Амартүвшин: Ч.Ганхуяг намайг шүүмжлэх бүрэн эрхтэй
Г.Амартүвшин: Ч.Ганхуяг намайг шүүмжлэх бүрэн эрхтэй
 
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.