Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам "ЭЕШ-ийн агуулга, арга зүйг олон улсын түвшинтэй ижил болгоё. Өнөөдөр ЭЕШ-ын 100 онооноос 18 оноо авсан хүүхдийг багшийн ангид элсүүлэх босго оноо тавьсан байна гэдэг шүүмжлэл гарч байна. Үүн дээр БШУЯ, БҮТ-өөс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. 100 онооноос 18 оноо авсан хүүхэд их, дээд сургуульд элсэнэ гэдэг бол байж болохгүй асуудал.
ЭЕШ-ыг сайжруулах шаардлагатай байна.
Мөн БЗС-тай холбоотой асуудал нийгэмд бухимдал үүсгэж байна. 2020 онд 2,5 сая ам.доллар, 2021 онд 3,8 сая ам.доллар, 2022 онд 1,1 сая ам.долларыг БЗС-аар дамжуулан гадаадад их дээд сургуульд суралцах хүүхдүүдэд өгсөн байна. Үүнийг яг ямар журам, зарчмаар олгодог вэ. Олон нийтэд нээлттэйгээр өрсөлдөөд тэтгэлэг авдаг уу. Нийгэмд бол дарга нарын гэр бүл, хамаатан садан явдаг гэж яригдаж байна" гэв.