Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Боловсролын зээлийн сангийн асуудлыг АТГ-д өгч шалгуулах үүргийг Л.Энх-Амгалан сайдад өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Энэ цаг мөчид Боловсролын зээлийн сантай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу зээлийн сангийн мэдээллийг ил болгох үүргийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд өгсөн аж. Ийнхүү төрийн сангийн мөнгөөр гадаад болон дотоодын их дээд сургуульд суралцсан хүмүүсийн нэрс ил болсноор эл зээлүүд хууль нийцсэн эсэх, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил бий юу зэргээр нийгэмд олон талын хэлэлцүүлэг өрнөхөд хүргэлээ. Нөгөө талдаа улс төрд нөлөө бүхий эрх мэдэл, албан тушаалтнуудын хүүхдүүд сурсан баримтууд ч шил шилээ даран гарч ирж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын зүгээс нийтэд ил болсон зээлүүдийн эргэн төлөлт, зээл авах шалгуураа хангасан эсэх, түүнд ямарваа нэгэн ашиг сонирхол нөлөөлөл орсон зэрэг асуудлыг шалгах үүргийг БШУЯ болон Боловсролын зээлийн сангийн холбогдох удирдлагуудад өгчээ. Хэрвээ зээлд нөлөөлсөн байдал байна гэж үзвэл хуулийн дагуу АТГ-аар шалгуулж, нийтэд ил зарлахыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгасан талаар эх сурвалж мэдээллээ.

Ийнхүү нүүрс, Хөгжлийн банк зэрэг хэргүүдийн адилаар зээлийн сантай холбоотой асуудал нийгэмд тодорхой анги, давхраа үүсгэсэн хэмээх шүүмжлэлийг олон нийтээс ихээр хүртэж буйтай холбоотойгоор Ерөнхий сайдын зүгээс эл асуудлыг шийдвэрлэхээр шулуудсан бололтой.

БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан: Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны багт үргэлж талархаж явах болно
БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан: Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны багт үргэлж талархаж явах болно
 
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.