Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Бизнесүүдээ дэмжиж байж эдийн засаг хөгжинө, ажлын байр нэмэгдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 20 секунд

УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат малын түүхий эдийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн юм. Үүнд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өглөө. Тодруулбал,

"Хөдөө, аж ахуйн гаралтай түүхий эдийн талаар яръя гэж бодож байна. 2013 оны наймдугаар сарын 26-ны Засгийн газрын тогтоолоор "Түүхийгээр гарч байгаа ХАА-н бүтээгдэхүүнийг хорьсон. Тухайн үед ХАА-н сайдаар Х.Баттулга ажиллаж байсан. 2013-2023 оны хооронд ХАА-н экспорт 9 дахин унасан.

Саяхан ЗГ-аас "Арьс ширийг хилээр чөлөөтэй гаргах" шийдвэр гарсан байгаа. Үр дүн нь гарч байна. Эцэст нь орлого нь малчиддаа нөлөөлөлх шийдвэр. Ноолуурын хувьд "Зөвхөн самнасан ноолуур гаргах УИХ-ын тогтоол" бий. Ноолуурын зах зээл дээр угаасан ноолуур, самнасан ноолуурыг хамт гаргахаар болсон байгаа. Энэ нь улсад ч тэр малчдад ч тэр хэрэгтэй.

Мөн шаардлага хангаж байгаа үйлдвэрүүд нь махаа чөлөөтэй гаргаж байгаа. Ингэж байж ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх бодлогыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Гэхдээ эдийн засаг сэргэж эхлээд шууд үр дүн гарахгүй. Мөн 2023 оныг нийтээрээ үр ашигтай ашиглах хэрэгтэй. Бизнесүүдээ дэмжиж байж эдийн засаг хөгжинө, ажлын байр нэмэгдэнэ. Тиймээс худал ПиАр хийдэг байх асуудлыг болих хэрэгтэй" гэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асуув.

Тэрбээр, "Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь хэрэгжсэн бэ. Ахиад ажлаа хий гэсэн жагсаал байх ёсгүй" гэлээ. Үүнд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар,

"Малчин өрхийн бодит орлого 10 функтээр буурсан. Бодит орлого буурсан үед бүгд бухимдана. Гишүүд ч бухимдаж байгаа. АН-ын хэлж байгаа зүйл бол бодитой зүйл. Энэ бүгдэд арга хэмжээгээ шуурхай авч ажиллана" хэмээв.

Д.Ганбат: Малаас гарч буй бүх түүхий эдийн үнэ уначихсан байна
Д.Ганбат: Малаас гарч буй бүх түүхий эдийн үнэ уначихсан байна
 
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.