УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр,
"Засгийн газар ажиллаад хоёр жил болж байна. Үе, үеийн засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн үү. Би орон нутгаар явж ирлээ. Амьдрал хэцүү байна. 10 жилийн өмнө гурван хүний нэг нь ядуу байдаг байсан бол одоо гурван хүний хоёр нь ядуу болчихсон.
Мөн одоо 17 яам байна. АН-ын үед 9 яамтай, 10 сайдтай ажиллаж болдог байсан. Ядуурлын түвшин бүр 20 хувь руу орж байсан. Одоо 40, 50 хувьтай. Гэтэл өөрсдөө тойрогтоо очдоггүй. Өнөөдөр багийн дарга 20-хон литр бензинтэй тойроод явж байна. Одоо ноолуурын үнэ 180-аас эхлэхгүй бол болохгүй. Малаас гарч буй түүхий эдийн үнэ уначихсан.
Ерөнхий сайд хаачив. Ерөнхий сайд байхгүй бол Засгийн газрын мөрийн хөтөлбөр ярина гэж юу байх вэ" гэлээ.