Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үйлдвэрийн фермээс зугтаж аз жаргалаа олсон бяцхан тахиа

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 13 секунд

Үйлдвэрийн фермүүд бол дэлхий дээрх хамгийн харгис газруудын нэг гэдэгтэй маргах хүн үгүй биз. Гэвч эмгэнэлт үлгэрийн дунд итгэл найдварын түүх ч байдаг билээ.Тэрчлэн нэгэн тахиа хэрхэн үйлдвэрийн фермээс амьд мултарч, бусдынхаа хэзээ ч авч чадаагүй шинэ гэр, шинэ эзэн, тэр ч байтугай шинэ нэртэй болсон талаар дараах түүхээс уншаарай.


Дун өвлийн хүйтэнд ойролцоох үйлдвэрийн фермээс оргосон тахиа нэгэн айлын цэцэрлэгт маш их даарч, өлссөн байдалтай олдсон байна. Ганцаардаж, айсан тахиа нутгийн тахианы фермээс аюулгүй газар хайн зугтсан нь энэ ажээ.

Тус гэрийн эзэд болох Лина болон түүний нөхөр хөөрхий тахианд гэр хийж өгчээ.

Тэд түүнийг Викториа гэж нэрлэсэн байна.

Амь тэмцсэн урт аялалын дараа ядарсан Викториа бүтэн өдөр унтжээ.

Гэсэн ч удалгүй шинэ асран халамжлагчиддаа дасаж, хайр, халамжийг мэдэрч эхэлсэн байна.​

Викториад нарлах таалагдаж байгаа бололтой.

Харамсалтай нь зугтсаныхаа дараа байнга гадаа хүйтэнд унтаж байсан нь Викториад сөргөөр нөлөөлжээ. Түүний өд нь хөлийг нь дулаацуулахаар хангалттай өтгөн биш байсан тул хөл нь хөлдөж тайруулахад хүрсэн байна.

Гэсэн ч Викториа маш дайчин байсан бөгөөд их хурдан эдгэрсэн байна. Одоо хамгийн чухал нь Викториа найз нөхөдтэйгөө маш зугаатай, аз жаргалтай байна.

Өмнөх амьдрал

Үйлдвэрийн ферм дэх тахианууд зай талбай багатай, бохир орчинд өдрийг өнгөрөөдөг.

Мөн тэд гадагшаа гарч, байгалийн гэрэл, нар үзэх ч эрхгүй гээд бод доо.

Тэд бусад шиг хэвийн худаар өсдөггүй. Түргэн жин нэмэгч өгдөг учраас маш олон тахиа хөл дээрээ зогсож чадахгүйд хүрдэг.

Тэдэнд Линда шиг, магадгүй чам шиг амьтанд хайртай, нинжин сэтгэлтнүүд хэрэгтэй.

 

 

 

Хүмүүс яагаад Осоржамаагийн лайвыг үзэх дуртай байдаг вэ?
Хүмүүс яагаад Осоржамаагийн лайвыг үзэх дуртай байдаг вэ?
 
”Харуул алтай” хотхон орчмоос “Да хүрээ” гудамж хүртэлх авто замыг Мягмар гараг хүртэл хааж, асфальт бетоноор хучиж шинэчилнэ
”Харуул алтай” хотхон орчмоос “Да хүрээ” гудамж хүртэлх авто замыг Мягмар гараг хүртэл хааж, асфальт бетоноор хучиж шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.