Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: АТГ-т шалгагдаж байхдаа гадаад руу оргон зугтсан иргэдийн дансыг хааж, царцаахаар болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр "Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд ШУВУУ ажиллагааг хийж буй. Энэ хүрээнд гадаад улс руу оргон зайлсан хүмүүсийн хувийн гадаад дансыг хааж, царцаах үүрэг даалгавар өгсөн. Үүнийг хийхдээ мөрдөгчийн саналыг үндэслэж, прокурорын байгууллагатай хамтарч хийнэ. АТГ-т шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг тасалдуулж байгаа хүмүүсийн тоо 18 болсон. Бусад мөрдөх байгууллагад шалгагдаж байгаа гээд нийлээд 100 гаруй хүнийг эрж хайх, нутагтаа авч ирэх ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэгдсэн.

Дээрх хүмүүсийн гадаад пасспортыг хүчин төгөлдөр бус болгох, гадаадын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагуудад хүргүүлэх ажил хийгдэж байна" гэлээ.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.