Монголын Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны (FIFA DAYS) өдрүүдээр Европ тивийг зорьж Гүрж улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Энэ нь Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа Европын багийн эсрэг хийж буй нөхөрсөг тоглолт юм.
Манай шигшээ баг 2023 оны гуравдугаар сарын 25-нд Гүржийн Батуми хотноо Гүрж улсын шигшээ багийн эсрэг тоглох бөгөөд өнөөдөр тус улсыг зорьж байна.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцүка шигшээ багт 23 тоглогчтой өнгөрсөн амралтын өдрүүдэд баг тамирчид нэгдсэн бэлтгэлд хамрагдлаа.
Словакийн Лигт тоглож буй Г.Ганбаяр шигшээ багтаа дуудагдсан бөгөөд түүний хувьд Гүржийн шигшээ багийн эсрэг тоглох боломжтой юм.
Э.Ариунтуяа