Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FIFA DAYS: Гүржийн багийн эсрэг тоглох тамирчдын нэрсийг зарлалаа

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 15 секунд

Олон улсын хөлбөмбөгийн холбооны өдрүүдээр (FIFA DAYS) Монголын үндэсний шигшээ баг долоо хоногийн дараа түүхэндээ анх удаа Гүржийн шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг нутагт нь хийх юм.

Тэгвэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцүкагийн удирдлага дор оролцох Монголын шигшээ багийн 23 тоглогчийн нэрийг зарлав. Манай шигшээ баг гуравдугаар сарын 25-нд өдөр Италийн “Наполи” клубийн шинэ од Хвича Кварацхелия тэргүүтэй Гүржийн шигшээ багтай Батуми хотын “Батуми арена”-д нь тоглоно.

Монголын шигшээ багийн тамирчдаар,

  • Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Улаанбаатар), Х.Цэнгүүн (Улаанбаатар Сити), С.Батмагнай (Дэрэн)
  • Хамгаалагч: О.Мөнх-Оргил, Н.Хашчулуун, Т.Дөлгөөн (бүгд Дэрэн), Г.Бат-Оргил, О.Оюунбаатар, Э.Өнөр-Эрдэнэ (бүгд Улаанбаатар), Г.Билгүүн (Хаан хүнс-Эрчим), П.Баярцэнгэл (Ховд)
  • Хагас хамгаалагч: А.Тэмүүжин, Г.Буяннэмэх (хоёул Ховд), Б.Батмөнх, А.Дөлгөөн (хоёул Дэрэн), Б.Балжинням, П.Ууганбаяр (хоёул Улаанбаатар), Х.Цэнд-Аюуш (Төв Азарганууд), А.Нармандах (Булган SP Falcons),
  • Довтлогч: О.Мижиддорж (Улаанбаатар), Г.Ганбаяр (Komarno FC), У.Тэмүлэн (Дэрэн), Б.Намсрай (Улаанбаатар Сити)

Эх сурвалж: MGL SPORT

Хөгжлийн банкны сонсголын үр дүнг ирэх сарын 15-нд УИХ-д танилцуулна
Хөгжлийн банкны сонсголын үр дүнг ирэх сарын 15-нд УИХ-д танилцуулна
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц