Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхтүшиг: Польшид нас барсан оюутан эх орондоо буцах хүсэлт гаргаагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Польшид өндрөөс унан амиа алдсан монгол оюутны талаар тодруулсан юм. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

“Польшид сурдаг 21 настай монгол оюутан өндрөөс унаж амиа алдсан. Амиа хорлосон гэдэг нь тогтоогдоогүй, одоогоор өндрөөс унасан нь л тодорхой байгаа. Тэнд байгаа эгч нь өмгөөлөгч хөлслөөд ажиллаж байна. Тиймээс амиа хорлосон гэх худал, баталгаагүй мэдээлэл тараахгүй байхыг хүсье.

Польшид засгийн газрын тэтгэлэгтэй 130 гаруй оюутан байдаг. Харин сургуулийн төлбөрийг нь Польшийн Засгийн газар даадаг. Амьжиргааны буюу хоол хүнс, орон байрны зардлыг Монгол улсын засгийн газар даадаг. Энэ тэтгэлэгийг сар болгон өгөөд явдаг юм биш. Жилд 2 удаа хувааж өгдөг. Энэ жилийнхийг тавдугаар сарын дундуур өгөх байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Харин нэгдүгээр сараас хойш тэтгэлэгээ авч чадахгүй байгаа гэдэг ташаа мэдээлэл. Мөн уг нас барсан оюутан эх орондоо буцах хүсэлт гаргаагүй. Тэр бол ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна” гэлээ.

 

Ж.Амгалан
Ж.Амгалан "Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нас барсан нь үнэн"
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.