Тусгаарлах байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нас барсан талаар мэдээлэл тараад байсан билээ. Тэгвэл энэ талаар УОК-ын Шуурхай штабын мэдэгдлийн үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр:
"Цагдаагийн албан хаагч нас барсан нь үнэн. Хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байхдаа бие муудаж, эмнэлэгт хүргэгдэн нас барсан.
Уг алба хаагч нь фитнесээр хичээллэдэг тамирчин хүн байсан. Зүрх нь ачааллаа дийлээгүй гэх урьдчилсан таамаг бий. Гэхдээ шүүх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй байгаа. Бид тухайн алба хаагчийн гэр бүлтэй холбоотой байгаа. Оршуулах ёслолыг ч ном журмын дагуу хийсэн. Журмын нөхрөө алдсан уг харамсалтай хэргийн учир шалтгааныг нарийвчлан шалгаж байна" гэсэн юм.