Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Трампын хүү Монголд аргаль агнахдаа улсын төсвөөс 75 мянган доллар зарцуулсан нь нотлогджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 57 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Д.Трампын хүү манай улсад айлчилж, аргаль агнах үедээ хувийн хамгаалалтын үйлчилгээнд улсын төсвөөс 75 мянган доллар гаргуулсан нь нотлогджээ.
  • Трамп Жр-ийн төлөөлөгч хамгаалалтаас бусад зардлыг Трампын хүү өөрөө гаргасан гэж мэдэгджээ.
  • Трампын ууган хүү дэлхийн олон оронд аялж, ан гөрөө хийдгээрээ алдартай.

Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү Жр манай улсад айлчилж аргаль агнасан билээ. Тэгвэл тэрээр аялалын үеэр хувийн хамгаалалтын үйлчилгээнд 75 мянган долларыг улсын төсвөөс гаргуулан зарцуулсан нь баримт бичгээр нотлогджээ.

Тодруулбал, нийслэл Вашингтонд төвтэй Citizens for Responsibility and Ethics ашгийн бус байгууллага залуу Трампын найман өдрийн аялалд Нэгдсэн Улсын Төрийн Тусгай Хамгаалалтын алба нийт $76,859.36-ын зардал гаргасныг нотлох бичиг баримт олж авснаа Мягмар гарагт нийтэд дэлгэсэн байна.

Хамгаалалтын зардлаас бусад бүх зардлаа ерөнхийлөгчийн хүү хувиасаа төлсөн гэж Трамп Жр-ийн төлөөлөгч CNN сувагт өгсөн тодруулгадаа тайлбарлажээ.

Дэвсгэр мэдээлэл: Трампын ууган хүү дэлхийн олон оронд аялж, ан гөрөө хийдгээрээ алдартай. Тэрбээр Монголд ирэхдээ Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзаж, Улаан Номонд бүртгэгдсэн ховор амьтан болох аргалийг агнах тусгай зөвшөөрөл авсан гэсэн яриа бий. Уг уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сэдвээр ярилцсан гэхээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл нийтэд ил болоогүй. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын насанд хүрсэн гурван хүүхэд хувийн аялалдаа татвар төлөгчдийн мөнгийг гамгүй зарцуулдаг гэсэн шүүмжлэл байнга яригддаг билээ.
Н.Номтойбаярын баривчилгаа, Монгол дахь хүний эрхийн байдал олон улсын анхаарлыг татаж эхэллээ
Н.Номтойбаярын баривчилгаа, Монгол дахь хүний эрхийн байдал олон улсын анхаарлыг татаж эхэллээ
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.