Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинжилгээнд хамрагдсан далайчдын 60 хувьд эсрэг биет илэрлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 25 секунд

Түлхүүр мэдээлэл

  • “Ийлдэс” сорилоор цусанд өвөрмөц эсрэг биет үүсэх боломжтой эсэхийг судлахаар болжээ.
  • Вирусний шинж тэмдэг илрээгүй цэргүүдийн 60 хувьд “Ийлдэс” сорилын  хариу эерэг гарсан буюу эсрэг биет илэрсэн байна.
  • Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв “эсрэг биет илэрсэн хүмүүс коронавирусний халдвар тусахгүй гэсэн баталгаа байхгүй” гэж мэдээллээ.

Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын эх баригчид Теодор Рузвельт хөлөг онгоц дээр Ковид-19 халдвар тархсан талаар мэдээлжээ. Үүгээр зогсохгүй тус хөлөг онгоцны 400 орчим цэрэгт шинжилгээ хийхэд 60 хувьд нь корновирусний эсрэг биет илэрчээ.

Гэвч өнгөрөгч дөрөвдүгээр сард Тэнгисийн цэргийн хүчин болон Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд тодорхой эсрэг биет байгаа эсэхийг судлах зорилгоор “Ийлдэсний” (серологийн) шинжилгээг хөлөг дээрх 4800 далайчнаас бүгдээс нь авч байсан аж. Харин тухайн үед дөрөвний нэг орчим нь л эерэг буюу халдвартай гэж оношлогдож байжээ.

Өөрөөр хэлбэл, тус усан онгоцны багийн гишүүдийн  хорин таван хувиас ч бага буюу 1100 гаруй далайчны шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд хүлгийн ахмад тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа багийнхаа гишүүдийг тус вирусээс хамгаалах илүү хүчтэй арга хэмжээ авах хэрэгтэй байгаа талаар Тэнгисийн Цэргийн Хүчинд хандан захиа бичиж байсан аж..

Гэтэл одоо 60%-д нь эсрэг биет илэрсэн нь асуудал болоод байна. Учир нь өмнө нь Ковид-19 тусч байгаагүй хэрнээ эсрэг биет биед нь илэрсэн тохиолдолд тухайн хүмүүс халдвар авах эрсдэл өмнөхөөс илүү өндөр гэсэн үг юм байна.

Тэнгисийн цэргийн хүчний удирлагууд тайлбар хийхээс татгалзсан байна

Дөрөвдүгээр сарын эхээр Рузвельт хөлөг онгоцонд хийсэн “Ийлдэс” сорилын үр дүнд цэргүүдийн 60 хувьд шинжилгээний хариу эерэг гарсан ч шинж тэмдэггүй байгаа. Түүнчлэн АНУ-ын анагаах ухааны нийгэмлэг, эмчилгээний багийнхан “Ийлдэс”-ийн сорилын хариу батаа биш байх магадлалтайг анхааруулсан байна.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв “Эсрэг биет илэрсэн хүмүүс коронавирусний халдвар тусахгүй гэсэн баталгаа байхгүй” гэжээ.

Сайн дурын далайчид “Ийлдэс” шинжилгээнд хамрагдаж, вирусний гаралтай амьсгалын замын өвчин болох Ковид-19-ийн судалгаанд нь түлхэц болохыг хүсчээ.

Тэнгисийн цэргийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Томас Модли удирдагчдын зөвлөгөөг эсэргүүцэж, ахмад Бретт Козиерийг дээд албан тушаалтан нь халжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус хөлөг онгоцны багийнхантай уулзаж Бретт Козиерийн зан чанар болон онгоц дээрх олон үйл явдлын талаар байцаалт авсан нь цацагджээ.

Тэнгисийн цэргийн хүчнийхэн Крозиэрийг албан тушаалаас нь чөлөөлөхөд хүргэсэн шалтгаанаа ирэх долоо хоногт илүү дэлгэрэнгүй нийтэд хүргэх  юм байна.

 Эх сурвалж: Reuters

Б.Болормаа

Эсэргүүцлийн жагсаалын дараах хогийг 10 гаруй цаг цэвэрлэсэн залууг машин, тэтгэлгээр шагнажээ
Эсэргүүцлийн жагсаалын дараах хогийг 10 гаруй цаг цэвэрлэсэн залууг машин, тэтгэлгээр шагнажээ
 
Боловсролын сайд П.Наранбаяр Монголын ахмад багш нарын холбооны гишүүдийг хүлээн авч уулзжээ
Боловсролын сайд П.Наранбаяр Монголын ахмад багш нарын холбооны гишүүдийг хүлээн авч уулзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.