New York мужийн Buffalo хотод амьдардаг 18 настай Antonio Gwynn Jr гэх залуу эсэргүүцлийн жагсаалын дараах бохирдсон гудамжаа 10 гаруй цаг цэвэрлэжээ.
Даваа гарагийн шөнийн 2 цагаас цэвэрлэж эхэлсэн тэрээр тасралтгүй 10 гаруй цаг цэвэрлэсэн ба өглөө нь хэсэг хүмүүс туслахаар ирсэн ч Gwynn аль хэдийнээ ихэнх бохирдлыг цэвэрлээд дуусгасан байжээ.
Тэрээр Buffalo дахь Bailey-гийн гудамж нь шил болон хог хаягдлуудаар дүүрсэн байгааг мэдээнээс хараад энэ гудамжаар хүмүүс өглөө ажилдаа явах учир цэвэрлэх ёстой хэмээн бодсон байна.
Matt Block гэх иргэн түүний цэвэрлэгээ хийсэн талаарх мэдээллийг хараад түүнд өөрийн хайртай 2004 оны улаан Мустанг машинаа өгөхөөр шийджээ. Matt Block-ийн хувьд тэрхүү машинаа багаасаа мөрөөдсөөр авсан ч ойрын үед хааяаа л унадаг болсон учир өгөхөөр шийдсэн байна.
Мөн хотын нэгэн бизнесмэн Bob Briceland түүнд нэг жилийн үнэгүй эмчилгээний эрхийг нь сунгаж өгсөн байна.
Gwynn ахлах сургуулиа төгсөөд бага зэрэг мөнгө хадгалж байгаад коллеждоо явна хэмээн төлөвлөж буйг сонссон Buffalo дахь Medaille коллеж түүнд энэ намраас эхлэн өөрийх нь хүсч буй бизнесийн чиглэлээр 4 жил үнэгүй сурах тэтгэлэг олгожээ.Түүний хийсэн нэгэн цэвэрлэгээ нь ийнхүү олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байна.
Эх сурвалж: CNN
А.Содномдаржаа