Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: 2019 онд усны осол их гарав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 4,990 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдсон байна. Үүний улмаас 203 хүн амь насаа алдаж, 153 хүн гэмтэж бэртэн, 26134 толгой мал, амьтан хорогдож, 35.8 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.

 

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 30,522 хүн, 5,879 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1,932 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 63.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 807 /1.7 дахин/, эд хөрөнгө 21.4 тэрбум төгрөг /51 хувь/-өөр тус тус өссөн байна.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОСОЛ

  • Тээврийн хэрэгслийн ослын 81 дуудлагад 599 хүн, 138 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 105 хүнийг аварч, 55 цогцсыг цагдаагийн байгууллагад,
  • Цогцос гаргах 24 дуудлагад нийт 356 хүн, 32 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 27 цогцсыг ослын голомтоос гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

НАС БАРАЛТ

2019 оны байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 203 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57 /21.9 хувь/-аар буурсан байна. Нийт нас барсан хүний 77 хувь нь эрэгтэй бөгөөд 41 хувь нь 36-64 насны бүлэгт харьяалагдаж байна. Хүүхэд буюу 0-17 насны иргэд 16 хувийг эзэлж байгаа бөгөөд 47 хувь нь объектын гал түймэрт, 31 хувь нь усны осолд өртжээ.

2019 онд аюулт үзэгдэл, ослын улмаас нас баралтын 41 хувийг усны осолж эзэлж байгаа бөгөөд 85 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин 27 хувийг объектын гал түймэр эзэлж үүний 67 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Насны бүлгээр авч үзвэл:

Усны ослоор нас барсан 82 хүний 85 хувь нь эрэгтэй бөгөөд 51 хувь нь 36-64, 40 хувь нь 18-35 насны бүлэгт харьяалагдаж байна.

Объектын гал түймрийн хувьд 67 хувь нь эрэгтэй бөгөөд 28 хувь нь 36-64, 19 хувь нь 0-18 насны хүүхэд байв.

МҮОНРТ, Баянхошуу, 1-р хороололд агаар хамгийн бохирдолтой байна
МҮОНРТ, Баянхошуу, 1-р хороололд агаар хамгийн бохирдолтой байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц