Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх зургаан дэд төвийг байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

“Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий үзэл баримтлал”-ыг  боловсруулж Засгийн газарт өргөн барьсан байна. 2050 оныг хүртэлх МУ-ыг хөгжүүлэх "Алсын хараа" бодлогын баримт бичигт "Улаанбаатар ба дагуул хот"-ыг тусгасан. Энэ хүрээнд хотуудаа эдийн засгийн хувьд төрөлжүүлэх юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх бодлогын урт хугацааны төлөвлөлтөд  дагуул хотуудыг байгуулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд хотуудыг эдийн засгийн хувьд төрөлжүүлж хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх орчин төвтэй шийдлийн хүрээнд хотын стандартыг хэрэгжүүлсэн дагуул хотуудыг хөгжүүлэх болно” гэв.

Улаанбаатар хотын хөгжүүлэх бодлогын баримт бичиг нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд зургаан дэд төвийг байгуулах аж.

Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Олон төрөлт ухаалаг болон газар доорх багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгон, Улаанбаатар хотыг дагуул хотуудтай холбосон зорчигч тээвэр, бүс нутагтай холбосон тусгай замын өндөр хурдны тээврийг нэвтрүүлж түгжрэлгүй, эдийн засгийн хэмнэлттэй хот болгон хөгжүүлнэ. Автобусны парк шинэчлэл хийгдэж байна. Ирэх есдүгээр сарын нэгнээс хотын төвийн бүст сургуулийн стандартын 200 автобусыг хөдөлгөөнд нэмж оруулна. Нэгдсэн стандарттай, таних тэмдэг, тоолуур бүхий 800 таксийг мөн хөдөлгөөнд оролцуулна. Агаарын такси төсөл үргэлжилж байна. Цахилгаан соронзон галт тэрэгний төслийн тооцоо, судалгаа хийгдэж байна. Хүний хөгжлийг дэмжин, ажиллаж амьдрах тав тухтай орчинг бүрдүүлэх замаар "Хүний хөгжлийн индекс"-ээр дэлхийд тэргүүлэх 20 улсын нэг болно” гэв. 

С.Амарсайхан: Нийслэлийн онцгой байдлын газарт нисдэг тэрэг, автомашин  өгнө
С.Амарсайхан: Нийслэлийн онцгой байдлын газарт нисдэг тэрэг, автомашин өгнө
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.