Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Ууган коронавирусний халдварын улмаас БНСУ-д гацаад байгаа билээ.
Хөл хорионы улмаас эх орондоо ирж чадахгүй байгаа тэрээр Солонгост маш ховордсон загас болох "Белуга" загасны аж ахуйд ажиллаж байна. Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.
“Нутаг буцаж чадахгүй болохоор энд иймэрхүү ажил хийж амьдарч байна. Миний монголчуудын хөлс гадаадад хэчнээн ихээр урсаж, чамд баяр баярсал, гуниг харууслын алийг аваачхыг би таашгүй” гэжээ.