Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Монгол Улсын 1915 оны хүн амын тооллогын мэдээлэл Польш Улсад байдаг. Тэр мэдээлэл Монголчуудын ургийн овгийн эх сурвалж болох ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 32 секунд

Энэ хаврын УИХ-ын ээлжит чуулганаар "Гэр бүлийн тухай" хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зарим хуулийн заалтууд болон агуулгад тайлбар өглөө. Тухайлбал, Монголчуудын дунд ноцтойгоор яригдаж байгаа цус ойртолтын асуудлыг мөн дээрх хуулийн хүрээнд болон холбогдох хуулиудаар зохицуулах судалгааны ажлууд хийгдэж буй талаар мэдээллээ.

Тодруулбал энэ тухай тэрбээр ярихдаа "Гадаад харилцааны шугамаар хүн амын мэдээлэлтэй холбоотой асуудлыг хөөцөлдөж байна. Тухайлбал 1915 оны хүн амын тооллогыг бид Бүгд Найрамдах Польш улсаас авах хүсэлтээ тавьсан байгаа. Би БНПУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ энэ асуудлыг хөндөж саналаа хэлсэн байгаа. Удахгүй БНПУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үеэрээ энэ асуудлыг шийдье гэсэн хариуг өгсөн.

Өөрөөр хэлбэл Монголчуудын дунд хийсэн 1915 оны хүн амын тооллого БНПУ руу явсан байсан. Үлдсэн бага хэсэг нь Эрмитаж руу явсан. Тус газар руу манайхаас Архивын ерөнхий газар болон ХЗДХЯ-наас хүмүүс төлөөлж ОХУ-ын Санкт-Петербург хот руу явж судалгаагаа авъя гэсэн хүсэлтээ тавьчхаад ирсэн.

Бид 1998 оны хуулиар ургийн овог гэдэг томьёоллыг анх удаа оруулсан байдаг. Үүнд овог, эцгийн нэр, өөрийн нэр гэсэн зүйлийг бүртгэл дээр хэрэгжүүлдэг болсон. Гэтэл энэ хууль хэрэгжиж эхлэх явцад хүн амын бараг 60 хувь нь "Боржигин" гэдэг овгийг авч, үндсэн овгоо авч чадаагүй.

Ингээд хамгийн анхны хүн амын тооллого бол 1915 оных байсан. Харин 1923 оны тооллогыг хийхдээ ургийн овгийг бичилгүйгээр зөвхөн эцгийн нэрийг өөрийн нэртэй нь тоолчихсон. Тэгэхээр бид 1915 оны тооллого Монголчуудын хувьд судалгаа шинжилгээний ач холбогдолтой бөгөөд нөгөө талдаа тоологдсон халхын хошуудын ургийн овгоо харж мэдэж авах хамгийн том "эх сурвалж" болох юм. Тэгэхээр бид энэ судалгааг авчирч байж ургийн овгоо мэдэж авах боломжтой болно" гэв.

СОНСГОЛ: Ц.Магалжавын эзэмшлийн “Амэ Трейд“ ХХК ХБ-наас 2 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй тул шүүхэд ханджээ
СОНСГОЛ: Ц.Магалжавын эзэмшлийн “Амэ Трейд“ ХХК ХБ-наас 2 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй тул шүүхэд ханджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.