Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Ц.Магалжавын эзэмшлийн “Амэ Трейд“ ХХК ХБ-наас 2 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй тул шүүхэд ханджээ

Огноо
Унших
1 минут 1 секунд

Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ноолуур 2019 хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр "Амэ Трейд" ХХК-ийн ХБ-наас авсан 2.45 тэрбум төгрөгийн зээлтэй холбогдуулан тус компанийн захирал, 56 хувийн хувьцаа эзэмшигч МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавыг гэрчээр дуудсан боловч оролцсонгүй. Тэрбээр Түр хороонд сонсголд эрүүл мэндийн шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулах хүсэлтээ илэрхийлжээ.

Ингэхдээ одоогийн байдлаар 2.35 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаа тул Төрийн банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүх хүлээж авахаас татгалзжээ. Харин шүүхээс үндсэн зээлийн үлдэгдлийг хүү болон барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах талаар захирамж гарган шийдвэрлэжээ.

СОНСГОЛ: УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайханы компани ХБ-наас 13 тэрбум төгрөгийн зээл авчээ
СОНСГОЛ: УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайханы компани ХБ-наас 13 тэрбум төгрөгийн зээл авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд