Шинэ Зеланд улс коронавирусний халдвартай иргэдээ эмчилж дууслаа. Өнөөдөр тус улсын Засгийн Газраас халдвартай сүүлийн иргэнээ эмчилж дууссан талаар мэдээллээ.
Шинэ Зеланд улсад нийт 1504 тохиолдол бүртгэгдснээс 1482 хүн эдгэрч, 22 хүн нас барсан байна. Одоогийн байдлаар шинэ тохиолдол илрээгүй 17 хоног болж байгаа аж. Ингэснээр Шинэ Зеланд улс Covid-19 бэлэн байдлын түвшингээ нэгдүгээр зэрэг буюу хамгийн бага түвшинд шилжүүлэхээр болсон байна.
Харин дэлхийн хэмжээнд сүүлийн долоо хоногийн туршид батлагдсан тохиолдлын тоо өдөрт 100 мянга давсаар байна. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт 24 цагийн дотор 130 мянган халдвар бүртгэгдсэн байна.
А.Содномдаржаа