Коронавирусийн цар тахлын дараагаар бүрэн хэмжээний МУСК гэх тодотголтой олон кино, шил шилээ даран гарав. Гэтэл тэдний ихэнхийнх нь утга агуулга, постер зэрэг нь гадаадын аль нэг киног шууд хуулсан байгаа нь илт харагдах боллоо.
Уг нь зарим монгол уран бүтээлчдийн кино олон улсын наадмуудаас шагнал хүртэж чамгүй амжилт гаргах болсон. Гэтэл үүнийг хойш нь татдаг нь бусдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр шууд хувилбарлан тавих үйл явц болж таарлаа. Энэ нь монголын зарим уран бүтээлчид шинийг сэдэх, сэтгэхдээ залхуу хойрго хандаж буйн илрэл юм. Үүнээс цаашлаад хувилбарлаж тавьсан эл бүтээлүүдийг эзэн нь өөрөө олж харвал зөвхөн тэр гэхгүйгээр Монгол Улсын кино урлаг ийм гэж үү хэмээн шоолох биз ээ.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд л “Ээждээ” МУСК, Ammonite гэх уран сайхны киноны постерийг шууд хувилбарлан тавьжээ
Ammonite киног Англи гаралтай палентлогич бүсгүй 𝐌𝐚𝐫𝐲 𝐀𝐧𝐧𝐢𝐧𝐠-н бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн байдаг. Тус кинонд алдарт жүжигчин 𝐊𝐚𝐭𝐞 𝐖𝐢𝐧𝐬𝐥𝐞𝐭 болон 𝐒𝐚𝐨𝐢𝐫𝐬𝐞 𝐑𝐨𝐧𝐚𝐧 нар тоглосон юм. Харин постерийн зургийг хувилбарласан гэх "Ээждээ" УСК-нд Б.Ганжаргал тэргүүтэй жүжигчид тоглосон билээ. Одоогоор кино театруудаар гарч буй.
Солонгосын олон ангит драм болох “Пентхаус” киноны постерийг жүжигчин Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр нарын хийсэн “Indahouse” дуурайсан хэмээн кино шүүмжлэгч нар үзээд буй.
Гэдээ тус хоёр кино нь утга агуулгын хувьд огт өөр билээ. Уг кинонуудын эх хувилбар нь анх 2018 оны зургаадугаар сарын 22-нд нээлтээ хийсэн Хятад кино байдаг аж. In Da House (2021) монгол хувилбарын хувьд олны анхаарлыг татахын тулд тухайн үедээ эрэлттэй байсан “Пентхаус” киноны постерийг дуурайсан байгаа юм.
Өнгөрсөн онд олныг байлдаг дагуулсан кино болох “Хувьсал” продакшны хийсэн“Ноён эмэгтэй” УСК-ны постер л гэхэд “Squad game” киноныхыг хуулбарлажээ
"Ноён эмэгтэй" Уран сайхны киноны зураг авалт 2020 онд дуусаж байсан бол “Squad game” кино мөн л тус онд зураг авалтаа хийж, 2021 онд нээлтээ хийсэн байдаг.
Хэдийгээр зураг авалт зэрэг хийгдсэн байж болох ч “Squad game” киноны эл постер түрүүлж цацагдсан учир өнөөдрийг хүртэл маргаан дэгдээгээд буй.
Ямартай ч монгол кино уран бүтээлчид өөрөө сэтгэж, өөрөө бодож бүтээхгүй бол дэлхий нийтэд муухай харагдах гээд байгаагаа ойлгох нь нэн тэргүүний шаардлага болж хувираад байна.