Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгой ХХК ажилчдаа Австрали улсад хүргэх тусгай нислэгийг өчигдөр хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Улсын онцгой комиссын шуурхай штабааас мэдээлэл хийх үеэрээ "Оюу Толгой ХХК Австрали руу ажилчдаа хүргэхээр МИАТ компанийн онгоцыг түрээсэлж байгаа бөгөөд онгоц буцахдаа Австрали болон Филиппин услаас 250-270 иргэнээ эх оронд нь авчирна" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл тус нислэгийг өчигдөр үйлдэж Оюутолгой ХХК ажилчдаа Австрали улсад хүргэжээ. 

Зургаадугаар сарын 6-ны үдэш Сидней хотын нисэх буудалд газардсан МИАТ-ийн онгоц, 8-ны даваа гарагийн өглөө эх орондоо буух төлөвлөлттэй.

Энэ талаар Австрали улсаас манай улсад суугаа элчин сайд өөрийн твиттер хуудастаа 

"Австрали руу ниссэн анхны МИАТ-ын шууд нислэгийг үйлдэхэд гар бие оролцсондоо туйлын баяртай байна. Хоёр улсын түүхэн үйл явдал болж байна. Манай хоёр орны оюутан сурагчид, хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийг шууд холбох шинэ боломжийн эхлэл нь гэдэгт итгэлтэй байна" хэмээн бичжээ. 

С.Бямбаасүрэн: Электорат хөдөлгөөнийхөн Завхан аймагт намайг биш МАН-аас нэр дэвшигчдийг дэмжихээр болжээ
С.Бямбаасүрэн: Электорат хөдөлгөөнийхөн Завхан аймагт намайг биш МАН-аас нэр дэвшигчдийг дэмжихээр болжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга