Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбаасүрэн: Электорат хөдөлгөөнийхөн Завхан аймагт намайг биш МАН-аас нэр дэвшигчдийг дэмжихээр болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

2020 оны УИХ-ын сонгуулийн 9-р тойрог буюу Завхан аймагт “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Сүхбатын Бямбаасүрэн өөрийн сонгогчдод өгөх материалаа урж,  электорат хөдөлгөөнийг дэмжигч, нэр дэвшигчдийн мэдээллийг хасахаар болжээ.
Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа видео тайлбар хийн оруулсныг хөрвүүлэн хүргэж байна. 

“Завхан аймаг руу явж байгаад замын дундаас эргээд ирлээ. Намайг дэмжиж байсан электорат хөдөлгөөнийхөн маань Завхан аймагт МАН-аас нэр дэвшиж байгаа хоёр хүнийг дэмжинэ гэсэн шийдвэр гаргасан байна.
Миний хувьд сонгуулийн үеэр сонгогчдод тараах материал дээрээ электорат хөдөлгөөнийг дэмжигч гишүүд, нэр дэвшигчдийг багтаасан мэдээллийг оруулсан байгаа. Энэхүү гишүүд маань намайг дэмжихгүй гэсэн болохоор сонгогчдод өгөх материал дээрээсээ эдгээр хүмүүсийн мэдээллийг салгах шаардлагатай болж байна. Цаг хугацааны болон мөнгө санхүүгийн асуудлаас болоод миний бие та бүхэндээ ийм уранхай материал хүргэх шаардлага үүсч байна” хэмээн ярив.

Завхан аймагт МАН-аас Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар дэвшиж байгаа юм. 

Д.Нямхүү: Дөрвөн иргэн эдгэрч, 217 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
Д.Нямхүү: Дөрвөн иргэн эдгэрч, 217 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга