Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Булгамаа: Бэлгийн хүчирхийлэлд өртдөг охидуудын тоо 300 гаруй, гэр бүлийн хүчирхийллийн золиос болж хүүхдийн тоо 200 давлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч Р.Булгамаа "Хүүхэд хамгааллын тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж бидний оруулсан санал дэмжигдэх болов уу гэсэн анхаарал, хүлээлт байсан. Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай хуулиас болж хойшлогдож байна. Гэр бүл, хүүхдийн эрх ашгийг тэргүүн эгнээнд хамгаалж чадахгүй байна гэдгийг онцлон хэлмээр байна. Хүүхэд гэмт хэрэгт өртөж, эрсдэлт нөхцөлд амьдарч, эрүүл мэнд нь өдрөөс өдөрт муудаж байгаа сөрөг мэдээлэл нэмэгдэж байна.

Тухайлбал, хүүхэд яагаад гэмт хэргийн хохирогч болоод байна, хүүхдийнхээ өмнө хүлээх эцэг эхийн үүрэг хариуцлагыг хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай. Жилд дунджаар 1500 гаруй хүүхэд гэмт хэрэгт холбогдогч болж, 100 гаруй хүүхэд гэмт хэргийн улмаас нас барж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртдөг охидуудын тоо 300 гаруй, гэр бүлийн хүчирхийллийн золиос болж хүүхдийн тоо 200 давлаа. Бид Гэр бүлийн тухай хуулиар хариуцлагын асуудлыг шинэ түвшинд гаргахыг хүсэж байна.

Өнөөдөр хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй эцэг, эхчүүдийн тоо 60 хүртэл хувьд хүрч байна. Энэ бүх асуудалд тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай байна" гэлээ.

Б.Жаргалан: Бид хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудлуудаа огт ойшоохгүй мөнгө санхүү, тендер, эдийн засаг, төсөвт анхаарлаа хандуулсаар ирлээ
Б.Жаргалан: Бид хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудлуудаа огт ойшоохгүй мөнгө санхүү, тендер, эдийн засаг, төсөвт анхаарлаа хандуулсаар ирлээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.