Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг”-ээр сэтгүүлч Б.Энхцэцэг тодорлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Хэвлэл мэдээллийн салбарт 27 жил ажиллаж, цаг үеийн нийтлэл, ярилцлага, хөрөг зэрэг төрлөөр олон гайхалтай бүтээл туурвин уншигчид төдийгүй сэтгүүлчдийн талархлыг хүлээсэн сэтгүүлч Б.Энхцэцэг “Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг” номинацийн эзнээр шалгарлаа. Тэрбээр энэ үеэр өөрийн сэтгэгдлээ ийнхүү хуваалцжээ.

Тодруулбал, "Арга хэмжээний үеэр сэтгүүлчийн ажлаа хийж явдаг байсан бол өнөөдөр салбар салбарын шилдэг есөн номинацийн нэгээр тодорлоо. Их баяртай байна. Сэтгүүл зүй бол "хүйсгүй" мэргэжил гэж би боддог. Энэ талбарт эрэгтэй, эсвэл эмэгтэй байх нь чухал биш, хэн юу хийж чадаж байгаа нь л чухал. Нөгөө талаас хувь хүний үзэл бодол, сэтгэгдэл ч чухал биш. Бид нийгэмд юу зөв байна вэ, юуны тухай ярилцах ёстой юм бэ, юуг олж харах вэ гэдгийг тодорхойлох, мэдрэх ёстой" гэлээ.

“Алдарт эх” Б.Бадамханд: Би 15 хүүхэд төрүүлж өсгөсөн. Өдгөө гэр бүл маань 88-уулаа болжээ
“Алдарт эх” Б.Бадамханд: Би 15 хүүхэд төрүүлж өсгөсөн. Өдгөө гэр бүл маань 88-уулаа болжээ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.