Мартын 8-ныг тохиолдуулан НЗДТГ-аас салбар салбарын шилдэг ажилчдыг шалгаруулж, “Их хотын бүсгүйчүүд 2023” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тэгвэл өдгөө 87 насыг зооглож буй “Алдарт эх” номинацийн эзэн Б.Бадамханд,
"Би одоо 87 настай, 15 хүүхэд төрүүлж өсгөсөн. Нөхөр С.Нацагдоржтойгоо гэр бүл болсны 55 жилийн ой буюу алтан хуримаа 2008 онд хийж байлаа. Манай гэр бүл өдгөө 88-уулаа болж, би дөрөв дэх үеэ үзэж байна. Үр хүүхдүүд маань эрүүл энх өсөж дээд боловсрол, мэргэжил эзэмшин, ажиллаж, хөдөлмөрлөж байна. Тэднийхээ ач буянаар сэтгэл дүүрэн, сайхан амьдарч явна" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.