Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британийн эрдэмтэд хумхаа өвчний эмийг Ковид-19-ийн эмнэл зүйн туршилтаас хасжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 51 секунд

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотойгоор ээлжит мэдээлээ хийлээ. Тус яамны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

"Өчигдөр ДЭМБ-ын хэвлэлийн хурлын үеэр тус байгууллагын Ерөнхий захирал доктор Тедрос Гебрейесус амны хаалтын зөвлөмжөө шинэчилж буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, Ковид-19 цар тахлын үед хүн амын дунд халдвар тархсан орон нутагт амны хаалт зүүх нь үр дүнтэй байгааг олон тооны ажиглалтын судалгааны дүнд олж харж байна хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Нэн ялангуяа улс орнуудын засгийн газрууд хүн ихээр цуглардаг газар амны хаалт зүүхийг иргэддээ сурталчилах нь зүйтэй гэдгийг анхааруулсан байна.

Ингэхдээ амны хаалт нь дангаар Ковид-19-өөс хамгаалах хэрэгсэл болж чадахгүй тул зайнаас харилцах, гарын ариун цэврийг сахих зэргийг хамт мөрдөх ёстойг онцлон тэмдэглэсэн байна." гэсэн юм.

Мөн Их Британийн эрдэмтэд Ковид-19 туссан өвчтөнд хумхаа өвчний эсрэг хэрэглэдэг гидроксихлорихинийг хэрэглэх нь ямар ч үр дүнгүйг харуулж байгаа тул уг эмийг Recovery нэртэй эмнэл зүйн томоохон туршилтаас хасаж байгаа болохыг мэдэгдсэн байна.

Британийн биотехнологийн Астразинека фирмийн гүйцэтгэх захирал өөрийн хөгжүүлж буй вакцины талаар мэдээлэл өгсөн байна. Тус компани вакциний үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2 тэрбум хүн тунгаар нэмэгдүүлэх талаар эпидемийн эсрэг хамтын түншлэл Гави болон Энэтхэгийн сийвэнгийн хүрээлэнтэй хамтарч ажиллахаар тохиролцсон байна. Уг вакцины үр дүн есдүгээр сард тодорхой болох аж.

Ардчилсан намын ухуулагчид нэр дэвшигч Г.Эрдэнэтуяагийн сурталчилгааг тараажээ
Ардчилсан намын ухуулагчид нэр дэвшигч Г.Эрдэнэтуяагийн сурталчилгааг тараажээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.