Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхтүшиг: Өнөөдөр шөнө Австрали Улс руу нислэг үйлдэж монгол иргэдээ татан авчирна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 17 секунд

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

"Оюу толгой" компани Австрали Улс руу ажилчдадаа хүргэхээр МИАТ компанийн онгоцыг түрээслэн нислэг хийх гэж байгаа. Энэ боломж гарч байгаатай холбогдуулан Австрали Улсад байгаа монгол иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгуулна. 

Австрали Улс руу нислэг хийх алтан боломж олдсон.Гэхдээ Австрали Улс руу Монгол Улсын иргэний агаарын тээврийн нислэг огт хийгдэж байгаагүй. Тиймээс маш олон зөвшөөрөл авах шаардлагатай болсон. 

Бид зургадугаар сарын 6-ны өдөр буюу өнөөдөр шөнө нислэг үйлдэж 8-ны өдөр буцаж ирнэ гэж төлөвлөөд байна. 

Австрали Улсаас нутаг буцах хүсэлтэй  1000 гаруй монгол иргэн байна. Тэдгээр хүмүүсийн хүсэлт, өргөдлийг улсын онцгой комиссын шуурхай штабд хүлээж аваад өмнөх шаардлагуудыг тавин авчрах иргэдийн нэрсийг тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-нд хүргүүлсэн. 

Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улс оронд 11 мянган монгол иргэн нутаг буцах хүсэлтэй байна. Гэхдээ энэ тоо тогтмол хувьсаж өөрчлөгдөж байгаа. 

Энэ сард гадаадын улс орнуудаас 2000 орчим иргэдээ агаарын тээврээр авчрахаар төлөвлөсөн. Үүнд: 

  • Өнөөдөр Сидней хот руу нислэг үйлдээд Даваа гарагийн үүрээр эх орондоо эргэн ирнэ.Тус тусгай үүргийн нислэгээр  250-270 орчим эх орондоо ирнэ. 
  • Зургадугаар сарын 10-ны өдөр Нурсултан хот руу нислэг үйлдэж манай улсад байгаа Казахстан улсын иргэдийг хүргэж өгөөд өөрсдийн 170 орчим иргэдээ татан авчирна.
  • Зургадугаар сарын 11-ний өдөр Токио руу нислэг үйлдэж 250-270 орчим иргэдээ татан авчирна.
  • Зургадугаар сарын 12-ны өдөр Энэтхэг улс руу нислэг үйлдэж 150 орчим иргэдээ татан авна. 
  • Зургадугаар сарын 17-ны өдөр БНСУ руу нислэг үйлдэж 250-270 орчим иргэдээ татан авах юм. 
"Гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдийг хянах гэнэтийн шалгалтанд 11 иргэн гэртээ байсангүй"
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.