Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдийг хянах гэнэтийн шалгалтанд 11 иргэн гэртээ байсангүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: 

"Оюу толгой" компани Австрали улс руу ажилчдадаа хүргэхээр МИАТ компанийн онгоцыг түрээслэн нислэг хийх гэж байгаа. Энэ боломж гарч байгаатай холбогдуулан Австрали улсад байгаа монгол иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ сарын 6-ны өдөр 02 цагт нислэг үйлдэж 8-ны өглөө онгоц буцаж ирэхээр төлөвлөсөн. 

Түүнчлэн улсын онцгой комиссын шуурхай штабаас гэрийн ажиглалтанд шилжсэн иргэдийг хянах гэнэтийн шалгалтыг хийлээ. Түүвэр байдлаар зарим айлын хаягаар очиж шалгалт хийсэн. Энэ шалгалтанд 94 хүн хамрагдсан. Ингэхэд 11 иргэн гэртээ байсангүй, 2 иргэний хаяг тодорхой байгаагүй. Энэ зөрчилтэй холбогдуулан тус иргэдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцно" гэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан илгээлт гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан илгээлт гаргалаа
 
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.