Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Худлаар хучигдсан үнэн илчлэгдэхдээ аадар бороо шиг асгардаг. Гэхдээ харанхуй шөнөөр...

Огноо
Унших
2 минут 36 секунд

Том тайз. Бараг л хоосон. Хоёрхон тавилга. Өөр онц гойд зүйл үгүй. Гэхдээ жүжигчдийн тоглолт тайзыг бүхэлд нь дүүргэв. Гадаа аадар бороо орсоор. Түнэр харанхуй. Жаахан айдастай бас жихүүдэс төрөм. Аянга цахилаад эхлэвэл орон доор орчихмоор л санагддагсан. Яг л "Шөнө буусан аадар" жүжгийг үзээд сууж буй сандалдаа шигдчихмээр.

Хүн өөрийгөө танихгүй болоод эхлэхээрээ нүүрэн дээрээ өөр нэгэн багтай болчихдог юм байна. Бас худал дунд оршсоор хуурамч нэгнийг бүтээчихдэг юм байна. Зохиолын гол дүр болох УИХ-ын гишүүн Тэрбиш худал хуурмагийн оромжид амьдарсаар хэдийнээ өөр нүүртэй болчихож. Өөрөө ч өөрийгөө мэдэхгүй бас дээр нь өөр нэгний утсан хүүхэлдэй. Гагцхүү хайр сэтгэл л тэрхүү багийг хуу татах авч харамсалтай нь түүний ханилж суусан бүсгүй биш харь элгийн эмэгтэй хайрыг түүнд мэдрүүлдэг аж. Эл зохиолын гол хүн ч гэсэн эгэлгүй сайн хүн биш гэдэг нь тодорхой.

Сайн, муу, сайхан, муухайг энд дурсаад яахав. Зүгээр л өнөөгийн нийгмийг бүхэлд нь худалч, хуурмаг, хэрцгий бас өөрийнхөө биед өөр нэгнийг нуучихсан хүмүүсээр хөнгөхөн илэрхийлжээ. Магадгүй амьдралын цор ганц үнэн гэвэл зөвхөн худал л байх.

"Худлаар хучигдсан үнэн илчлэгдэхдээ аадар бороо шиг асгардаг юм байна. Гэхдээ харанхуй шөнөөр.

Хэн нэгнийг худал байх ёсгүйг, хэн нэгнийг үнэнч байх ч шаардлагагүйг, хэн нэгний гар хөлд зарагдсаар хэн ч биш болох ёсгүйг, худал хэзээ ч нууц байдаггүйг, хуурамч хүмүүст үнэн байдаггүйг, эцсийн сонголт зөвхөн гэр бүл байдгийг, эр хүн хэзээ ч гудайж болохгүйг зөвхөн энэхүү жүжгээс мэдэрч болох.

Үнэхээр л Монголын драмын урлагт хүч төрөн гарч ирж буй Э.Ёндоншарав найруулагч бас нэгэн содон хэв маягийг үзэгдийн хүртээл болгож буй авч нөгөөтэйгүүр ухаарч бас уужиж, эргэцүүлж бас эгдүүцэж, тайлагдашгүй оньсогын хариуг хайлгаж буй мэт байлаа.

ГХЯ: Японд үл таних эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж баривчлагдсан гэх монгол иргэний талаарх мэдээлэл ЭСЯ-нд ирээгүй
ГХЯ: Японд үл таних эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж баривчлагдсан гэх монгол иргэний талаарх мэдээлэл ЭСЯ-нд ирээгүй
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.