Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лионель Скалони Аргентиний шигшээ багт үлдэнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 40 секунд

No description available.Дасгалжуулагч Лионель Скалони Аргентиний хөлбөмбөгийн холбоотой гэрээгээ сунгасан бөгөөд хамгийн багадаа 2026 оны дэлхийн аварга хүртэл шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ.

Скалони Аргентиний шигшээ багийг 2018 оноос хойш дасгалжуулж байгаа. Түүний удирдлаган дор Аргентинчууд 2021 оны Копа Америка, 2022 оны Финалиссимо, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Мөн Аргентинчууд 36 тоглолт дараалан хожигдоогүй амжилт үзүүлсэн нь тус улсын түүхэн дэх дээд амжилт юм.

Э.Ариунтуяа

Эх сурвалж: mundodeportivo.com

“Хөтөл“ ХХК-д холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 28-н хүртэл хойшлууллаа
“Хөтөл“ ХХК-д холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 28-н хүртэл хойшлууллаа
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.