Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цар тахлын үеэр “Zoom”-ийн хэрэглээ 30 дахин нэмэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 4 секунд

“Zoom”-ийг найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олонтойгоо  холбоо тогтоох зорилгоор ашиглах нь нэмэгджээ.

Түлхүүр мэдээлэл

  • “Zoom” программын хэрэглээ дөрөвдүгээр сараар хойш гуч дахин нэмэгдсэн байна.
  • Хэрэглэгчдийн мэдээллийг алдагдуулсан нь нэр хүндэд нь муугаар нөлөөлж байна.
  • Цар тахал Zoom-ийн хэрэглэгчид огцом өсөхөд нөлөөлснийг хүлээн зөвшөөрчээ.

Видео хурлын компани болох “Zoom”-ийн нэр хүнд цар тахлаас хойш огцом өссөн байна.

Учир нь Ковид-19 цар тахал олон сая хүнийг зайнаас суралцах, ажиллах, зайнаас нийгэмшихэд хүргэсэн билээ. Үүний нөлөөгөөр онлайнаар дүрсээ харж хурал хийх боломжийг олгодог Zoom компанийн программын хэрэглээ дөрөвдүгээр сараас хойш гуч дахин нэмэгджээ. Тодруулбал, өдөрт 300 гаруй сая хүмүүс виртуал уулзалтад оролцож, төлбөртэй хэрэглэгчийн тоо гурав  дахин нэмэгдсэн талаар “BBC” мэдээлжээ.

Тус компани дахин алдаршиж эхэлснээр өртөг нэмэгдсэн хэдий ч Фирмийн санхүү нь сайжирч байгаа аж.  “Zoom” компанийн  ашиг энэ онд 1.8 тэрбум ам.доллар болно гэж тооцоолж байсан ч энэ оны 3-р сард таамаглаж байснаас  хоёр дахин их байсан талаар мягмар гаригт мэдээллээ.

 “Zoom”’компани хэрхэн үйл ажиллагаагаа эхэлж байсан бэ?

Үүсгэн байгуулагч Эрик Юан анх “Zoom”-ийг олон нийтийн хэрэглээнд зориулах бодолгүй байсан хэмээжээ.

“Zoom” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Эрик Юан нь АНУ-д найман удаагийн виз мэдүүлсэн ч,  бүгдэд нь татгалзсан хариу авч байжээ.

Хятад гаралтай программ хангамжийн инженер, ноён Юан 2007 онд “Cisco”-оор  Zoom-ийг 3.2 тэрбум доллараар худалдан авч, 2011 онд  үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө ийнхүү АНУ-ын анхны видео хурлын компаниудын нэг “WebEX” компанийх нь нэр хүнд өсөж эхэлж байна.

Анх Zoom-ийг эхлүүлж байх үед тус зах зээлд боломж байгааг олж хараагүй хөрөнгө оруулагчид нь “Аль хэдийн Microsoft, Cisco  зэрэг томоохон тоглогчидтой болсон салбарт орлоо” хэмээн ноён Юаныг ихээхэн шүүмжилж байжээ.

Харин өнгөрсөн жил тус компани анх удаа хувьцаагаа олон нийтэд зарахад 15.9 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт энэ үзүүлэлт 58  тэрбум доллараас давсан байна.

Нэр хүндийн цохилт

Хэрэглээний түвшин нь ихсэнээс тус компани хүндрэлд ороод байгаа юм. Шинэ хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө санхүү хэрэгтэй байгаа хэдий ч дийлэнх хэрэглэгч нь төлбөрөө төлдөггүй байна.

Мөн хакерууд хулгайгаар Zoom ашиглагчдын цахим уулзалтад оролцсоноор, тус компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан юм. Улмаар Фейсбүүк рүү хэрэглэгчдийн мэдээллийг илгээж, уулзалт зохион байгуулагчдыг хянах боломжийг бий болгосноор Zoom-ийн нэр хүнд унахад нөлөөлжээ. Түүнчлэн Хятадтай харилцааны асуудалтай байгаа бөгөөд 700 гаруй ажилчинтай тус багийн ажил засгийн газрын хэрэглээнд нийцэхгүй байгаа юм.

Дөрөвдүгээр сард Ноён Юан мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулсандаа уучлалт хүсэж энэ асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн өөрчлөлтийг хийж эхэлсэн юм. Судлаачид тус компани нэр хүндийн цохилтыг даван туулж чадах байх хэмээн найдаж байгаа аж.

Ноён Юань дахин бизнесийн хэрэглэгчдийн анхаарлыг татна гэж найдаж байгаагаа хэлээд зогсохгүй цар тахал компанийн замналыг өөрчилсөн байж болохыг хүлээн зөвшөөрчээ.

Солонгос дахь иргэд өргөдлөө өгөөд нэг удаа 300,000 воны тусламж авах боломжтой болжээ
Солонгос дахь иргэд өргөдлөө өгөөд нэг удаа 300,000 воны тусламж авах боломжтой болжээ
 
Л.Энх-Амгалан: Капитал, Чингис хаан банк дээр эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудалд зарим албан тушаалтнуудыг шалгах ажлыг АТГ эхлүүлж байгаа
Л.Энх-Амгалан: Капитал, Чингис хаан банк дээр эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудалд зарим албан тушаалтнуудыг шалгах ажлыг АТГ эхлүүлж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.