Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Турк газар хөдлөлтийн хохиролд 48 тэрбум ам.доллар зарцуулж магадгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Турк-Сирийг дамнасан газар хөдлөлтийн дараа нас барсан хүмүүсийн тоо сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн их хохиролтой байгалийн гамшгийн нэг болжээ. Яг хорин жилийн өмнө Иранд 7 магнитудад газар хөдлөлтийн улмаас 26,769 хүн амь насаа алдаж байжээ. Харин 2011 онд Японд болсон газар хөдлөлтөөр 19,846 хүн өнгөрч, 5,933 хүн бэртэж гэмтэж байсан. Мөнгөн хохирлын хувьд Иран нэг тэрбум ам.доллар, харин 2008 онд Хятад болсон газар хөдлөлтийн хохирол 116 тэрбум ам.доллар, Японых 226 тэрбум ам.долларт хүрч байжээ.

Одоогоор Турк, Сирийн хохирлын мөнгөн хэмжээг тооцох боломжгүй байгаа юм. Гэхдээ Блүүмбергийн мэдээлснээр Туркийн хувьд ДНБ-ний 5.5 хувьтай тэнцэх буюу 48 орчим тэрбум ам.доллар зарцуулж магадгүй гэжээ.

Туркийн газар хөдлөлтэй холбоотой өмнөх мэдээг уншихыг хүсвэл энд дарна уу.

Эх сурвалж: CNN, Bloomberg

М.Оюунжаргал: Хэрэглээний үнийн индексийг төр засаг бодлого боловсруулахдаа ашигладаг
М.Оюунжаргал: Хэрэглээний үнийн индексийг төр засаг бодлого боловсруулахдаа ашигладаг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд