Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг үнэмлэхийг гардуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд


Өнөөдөр СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна.

Үндэсний аудитын газарт 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө хүргүүлж байсан бол СЕХ-нд 137 бие даагч материалаа хүргүүлсэн юм. СЕХ бүх нэр дэвшигчдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс хойш хянаж, бичиг баримт нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийцсэн нэр дэвшигчдийг батламжилсан бөгөөд нэрсийг өнөөдөр эцсийн байдлаар олон нийтэд танилцуулах юм. Бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр 08.00-18.00 цагт олгох юм.

Өнөөдөр 09:00 цагаас МАН, Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, 09:30 цагаас Их эв нам, Зон олны нам, 10:00 цагаас Дэлхийн Монголчууд нам, Та бидний эвсэл, 10:30 цагаас Ард түмний олонхийн засаглалын нам, ШИНЭ эвсэл, 11:00 цагаас Ард түмнээ хайрлая нам, Ард түмний нам, 11:30 цагаас Сахигтун! Үндсэн хуулийн - 19 эвсэл, АН, 12:00 цагаас Монголын Ногоон нам, Зөв хүн электорат эвсэл, Гэр хороолол хөгжлийн намын нэр дэвшигчдэд үнэмлэхийг гардуулах аж. 

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэллээ
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэллээ
 
“Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдэвт чадавхжуулах сургалтыг зохион байгуулав
“Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдэвт чадавхжуулах сургалтыг зохион байгуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.