Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд төрийн ордонд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн сонсголд 134 гэрч дуудагдсанаас 81 гэрч оролцсон юм. Тэгвэл гурав дахь удаагийн сонсгол Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2500 зээл түүний зарцуулалттай холбоотой асуудлаар 2023 оны 03 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
ХБ-ны асуудлаарх гурав дахь шатны сонсгол ирэх сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Огноо
Унших
0 минут 54 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.