Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр зохион байгуулагдаж байна. Үдээс хойшхи хуралдаанаар Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон санхүүгийн түрээсийн зээлүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Б.Лхагвасүрэн таныг Хөгжлийн банкны эрсдэлтэй зээлүүд дээр гар өргөсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан гэж ойлгосон. Таныг хүчээр ТУЗ-д тавьчихсан юм уу" хэмээн тодрууллаа. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах байр суурийг илэрхийлсэн юм.